Хөвөн үүлний тасархай мэт хөвөлзcөн
Хөнгөн зээрд
Хөрвөөж босоод шилгээхэд нь шүлэг асгарсан
Хөөрхөн зээрд
Хуй салхи шиг эргээд гарахаараа гүйцэгддэггүй
Хурдан зээрд
Худгийн ус шиг нүднээс нь домог мэлмэрсэн
Хувилгаан зээрд
Газар тамгалж олон жил уралдахдаа
Ганц ч удаа бүдрээгүй
Босоо зээрд
Гантай жилийн өвснөөс ган туураараа гал асаасан
Галтай зээрд
¯¿ë íü ¿ã¿é áàéòàë òýíãýð äóóãàð÷
¯ëèéíèé öîîðõîéã õ¿âýðäýí ãàçàð õºäºëæ ìîðüä ýðãýëýý
Ìîíãîë óëñûí á¿õ õóóð ÿíöãààæ
Ìîíãîë óëñûí õàìàã èæèé äàãàëàà
×óëóó õàãà÷èõ ìîðüäûí
Öóóðàé òàòñàí ñàëõèíä
Íèñýõ øóâóó ìýò
Íýãýí õ¿¿ õèéñëýý
Äýãäýæ öàõèëàõ ìîðü íü
Äýëýý äýâñýæ òîñëîî
Òóëãàòàé ãàë øèã ºëçèéòýé
Òóóðàéãàà òººð¿¿ëýýä ºíãºð뺺
Ñ¿¿äðýý ýâõýæ õóðäëàõ
Ñ¿ã çóðàã øèã áóóðàë ìîðü
Íîöîæ ã¿¿ãëýõ õ¿¿õýäã¿é ãýýä
Íîãîî çóëãààæ çîãññîíã¿é
Àéë ìàëûí áàðààíààð
Àìãàé ñýãñýð÷ õàäóóðñàíã¿é
Ìîðü ìîðèî ë äàãàæ äàâõèëàà
Ìîíãîë íààäàì èä äóíäàà
ªºðºº ººðèé㺺 àâ÷ äàâõèëàà
ªðãºí öýíãýë èä äóíäàà
Àéöûí äàâàà ºãñºõºä àìàà íýã òàòëàà
Àëäàð òîëãîé óðóóäàõàä ººðèé㺺 íýã òàøóóðäëàà
Õóðñàí îëíû áàðààíààð õóðäàà óëàì íýìëýý
Õ¿¿õýäã¿é èðñýíäýý ãýìøèõ ìýò ÷èõýý íýã ñîëáèëîî
Ãóâàéã¿é óâàéã¿é çàðèì íü
Ãóðàâò îðñîí ãýæ ãóäàðëàà
Ò¿ðõðýí õ¿ðýýëýõ îëîí
Ò¿ìýí ýõ ãýæ øàãøèðëàà
Ñ¿ëæèæ ãºðñºí òàøóóðûã íü
Ñ¿¿íä ä¿ðæ õ¿¿õäýý ìîðäóóëñàí
ªíäºð èõ ìîðüäûíõîî
ªëçèéò òóóðàéä àäèñ ñàíàæ
Õ¿¿õýä íü ÿàãàà áîë ãýæ àéõààñàà
Õ¿ëãèéã íü äàãàæ äàâõèëäñàí ýíý Ìîíãîë óó.
Öýíäèéí ×èìýääîðæ. Èõ õóðä-1 íààäàìä õ¿¿õýäã¿é 6-ä èðñýí Ýíõòàéâàíû áóóðàëä çîðèóëàâ.






Монгол улсын гавьяат малчин, ХХ зууны манлай уяач, Монгол улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүүгийн агуу амжилтаас цухас танилцуулж байна. Цухас гэхийн учир энэ их уяачийн элбэг баян түүх намтрыг ийм өчүүхэн зайд байтугай хэдэн арван нүүр хуудсанд ч багтаах боломжгүй юм.
Монгол наадмын хоймрыг эзэгнэн байгаа цагийг эзэлсэн их уяач Д.Даваахүү 1950 онд Монгол улсын анхны алдарт уяачдын нэг Мөнхийн Данзаннямын хүү болон Төв аймгийн Баянцагаан сумын нутагт мэндэлжээ. Багадаа аавын¬хаа хурдан хүлгүүдийг унаж, улсын наадмын өндөр дэвжээнд хурд¬луулж явсан тэрээр моринд хүндэд¬сэн цагаасаа эхлэн аавынхаа морины ажилд туслан уяач болох гараагаа эхэлжээ. Харин цэргийн алба хааж байхдаа анх бие даан морь уяж, цэргийн агтны нэгэн хээр морийг Дорнод аймгийн наадамд айрагдуулсан байна. Тухайн үеийн шилдэг уяач байж, Батлан хамгаа¬лахад туслах нийгэмлэг буюу Морин тойруулгад уригдсан аавынхаа оронд төрийн уяач болж их алдрын замаа эхэлсэн гэдэг. Анхны наадам¬даа буюу 1978 онд их насны түрүү, аман хүзүүг зэрэг авч од хиймороо гайхуулсан тэрээр мөн соёолон, даага айрагдуулж, төрийн наадмын дэвжээнд хүч түрэн орж иржээ.
Д.Даваахүү нь өдгөө Улсын их баяр наадмаас 22 түрүү, 38 айраг авч бусад уяач дахин давтахад бэрх амжилтийг үзүүлээд байна. Түүний оргил амжилтын жил нь 1985 он бөгөөд тэр жилийн улсын наадмаас хоёр түрүү, найман айраг авчээ. Мөн азарга, их насны түрүүг гурван удаа хамт авсан, дөрвөн жил дараалан азарга түрүүлгэсэн, нэг жилд азарганы түрүү болон хоёр айргийг хамт авсан зэрэг ховор амжилтын эзэн юм. Д.Даваахүү уяач улсын наадмын азарганы түрүүг 10 удаа авсан бөгөөд мөн энэ үеэр түүний эцэг М.Данзаннямын хүрэн азарга дөрөв түрүүлжээ. Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах Их хурд-I, Их хурд-II наадмын азарганы түрүүг авсан түүнийг уяачид дээдлэн хүн¬дэлж, “азарганы хаан”, их уяач хэмээн өргөмжилдөг билээ.
Д.Даваахүү уяач Монголын морин спорт, уяачдын холбооны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд анхны галыг зохион байгуулж, өнөөг хүртэл тэргүүлж бàéíà. Өдгөө тэрбээр эрдэнэт хүлгүүдээ уяж, хурдлуулахын зэрэгцээ хурдан морины уяа сойлгын талаар ном бичиж, олон залуу уяачыг дагуулан сургаж буй юм. Мөн Монгол морины гай¬хамш¬гийг дэлхий дахинд сурталчлах талаар ажиллаж байна.
Түүний алтан туурт хүлгүүдээс дурдвал, манлай түмний эх Баян¬цагаан угшлын Цолмон халтар азарга, Дархан түмний эх Жаргалант угшлын Солонго цавьдар халзан гээд Монгол хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн ёстой л тэнгэрийн хүлэг гэмээр олон ажнай бий. “Цолмон” халтар нь Тод манлай уяач Д.Даваахүүгийн аав Алдарт уяач Мөнхийн Данзаннямын “Ажнай хүрэн” азарганы төл бөгөөд Манлай түмний эх цолыг анх хүртсэн хүлэг юм. Энэ их ажнай улсын наадамд 1994 онд түрүүлж, 1993 онд аман хүзүүдсэн ба Их хурд-II наа¬дамд хүүхэдгүй түрүүлж наадам¬чин олны самсааг шархируулсан билээ. Мөн “Цолмон” халтар 1997 оны улсын их баяр наадамд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Ц.Сандагдоржийн хурдан хар азар¬гыг ид хурдан байхад нь барьж уралдан, “Өндөр зул” хонгор азаргаа түрүүлэхэд нь ихээхэн жийрэг бол¬сон юм. Түүнийг багад нь хүнд бэлэг¬лээд дараа нь буцаан худалдан авсан гэж зарим ном зохиолд дурьдсан байдаг.
Дархан түмний эх Солонго цавьдар халзан азарга нь Морин тойруулгын хурдан хүлгүүд дотроос хамгийн өндөр амжилт үзүүлсэн адуу. Цавьдар халзан азарга нь бага наснаасаа эхлэн өндөр амжилт үзүүлж, улсын их баяр наадамд гурав түрүүлж, дөрөв айрагджээ. Цавьдар халзан азарга нь нэгдүгээр үеийн эрлийз азарга болох “Их салхи”-ны төл бөгөөд хоёрдугаар үеийн эрлийз азарга юм. Цавьдар халзан азарганы төлүүд өдгөө амжилттай хурдалж байгаагаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Д.Даваахүү тод манлайгийн улсын наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн “Өндөр зул” хэмээх хонгор азарга билээ.
Мөнхүү, Тогоруу халтар, Толин хул, Жинст хонгор, Зандан хүрэн, Цэмцгэр шарга, Согоо хээр, Манлай саарал, Манхан зээрд, Харцага бор, Хилэн хар, Алтай зээрд, Алтан гадас гэх мэт шүлэг шиг нэртэй хүлгүүд нь улс, бүсийн наадмын айраг, түрүүг түүж, уяач эзнийхээ энэ их амжилтыг зузаатгаж иржээ.
Цагийг эзэлсэн их уяачын буян хишиг ард олондоо шингэж, цадиг түүхийн улбаа алтан тууртын тоосоор бичигдэж, эрхэм уншигчид, уяачдын маань унага бүхэн нь босоо төрж, уясан хүлэг бүхэн нь түрүү магнай болох болтугай. Тэнгэр заяатай Монгол түмэн минь тэнүүн жаргалтай сайхан наадаарай.
Батбаатарын хондон гэж
Бяртай хурдан хүлэг л гэнэ
Шуурга салхи мэт гараатай л гэнэ
Ширээтэй чойндон тамгатай л гэнэ
Наадмын дэнжээд нисч яваа нь
Нумнаас алдуурсан сум л гэнэ
Жигүүртэн мэт энэ л адуу нь
Жинхэнэ монгол морь л гэнэ
Хондон хондон морь гэнэ
Хотол наадмын магнай л гэнэ
Цэгээн цэгээн морь л гэнэ
Цэнгэл наадмын түрүү л гэнэ
…Таван худгийн тал нь таана хялгана ургамалтай Тарлан тарлан хээрүүд нь түрүүлж айрагдах хийморьтой Багшран байдаг адуу нь бүгд хурдтай эрчтэй Бахдаж хардаг эзэд нь барилдах эртэй бяртай…
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын дөрөвдүгээр багийн нутагт Таван худагийн тал гэж бий. Энэ сайхан нутагт зун, намрын цагт адууны үнэр агаар тэнгэрээс ханхийж, унага даага зэл чагтаа чангааж, уурга барьсан хүдэр эрчүүд хүлгийн зоон дээр хөндөлсөж, айраг идээ амсар саваа бялхаж байдаг үнэхээр адууны орон, жаргалын өлгий. Сумын наадмын айраг, түрүүнд аймгийн алдарт уяач Го.Даариймаагийн уяаны хүлгүүд л голдуу ирнэ. Эднийх Таван худагийн талдаа зусч, Талын цахирынхаа өвөрт өвөлжинө. Жил бүр энэ л айлын гаднаас их насны морьд эргэж, эрчит хурдаа сорьдог билээ. Гүүн зэл, агтны уяа нь жилийн жилд хурдан хүлгийн гарааны тоосоор мялаалгаж, гүен саарал унаганууд нь шандаст хүлгүүдийн хөлс дусалсан талд тоглож өсдөг болохоор айраг түрүү алдахгүй байх нь аргагүй гэж нутгийнхан ярьцгаана. Го.Даариймаа гуйанх сумын Тамгын газрын адуу малладаг. Түрүү морины байнд хөтлөж очсон даагаа наадам тарахад хөтөлсөөр буцна. Тиймээс ч тэдний адуунаа “Мөрийний хээр”, “Байны алаг” зэрэг нэртэй морь бишгүй олон байдаг сан. Таван худаг нутагт эзэн суусан их уяач Го.Даариймаа гуай олон хурдан хүлэгтэй, олон сайхан хүүтэй. Тэрбээр, олон үеэрээ өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртэж ирсэн Долоон саарал хурдан угшлын адууг улам чанаржуулахад бүхий л амьдралаа зориулж яваа.
Өвгөн уяач өөрийнхөө үргэлжлэл болсон хөвгүүддээ морь “ирлэх” монгол ухааныг өвлүүлжээ. Д.Мөнхбатын хар, Д.Баттогтохын алаг, Д.Батбаатарын хондон, Д.Хуягийн хүрэн… гээд тэдний хөвгүүдийн уясан, Таван худагийн усаар ундаалсан ажнай хүлгүүдийг нэрлээд байвал олон. Сумын тэргүүний уяач Дариймаагийн Мөнхбатын хар морь суманд тав түрүүлсэн. Анх 1995 онд түрүүлж, түүнээс хойш дөрвөн жил тасралтгүй түрүүлжээ. 1999 онд Баянхонгор аймгийн даншиг наадам, Ламын гэгээн Лувсанданзан¬жанцангийн мэндэлсний 360 жилийн ойд зориулсан 1000 шилмэл хурдан хүлгийн уралдаан болов. Монголд ховорхон тохиох энэ наадамд хар морь өнгөтэй байсан ч үлийнд бүдэрч хүүхэд нь унасан учир 150-т ирсэн байдаг. Харин тойргийн сумд, бүсийн наадамд амжилт алдаагүй хүлэг. Таван худаг нутгийн босоо хар унага, Долоон саарал угшлийн доромон тамгатай морь Д.Мөнхбатын хар ажнай ийм л тод төгөлдөр ажнай. Мөн Д.Мөнхбатын хүрэн азарга, мана үрээ нь сумын шилдэг хурдан хүлгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Нийслэлээс 1000 орчим км-ийн зайд алслагдсан нутгийн уяачид хэдийгээр улсын наадамд оролцох боломж олддоггүй ч хамгийн их өрсөлдөөн, хатуу шалгууртай болдог сумын наадмын гол цөм нь энэ л уяачид болж байдаг билээ. Аймаг, сум, улсын, ер аль ч наадамд уясан хүлгээ түрүүлгэх гэж унтах нойроо умартдаг уяачдын баяр гуниг ижилхэн. Д.Мөнхбат уяач Ламын гэгээний даншигаар хар мориныхоо хүүхдийг уначихаад байхад зуузай холбож явсан аавынхаа хонгор морины хүүхдийг давхиан дунд нь сольж мордуулаад 300-гаас 150 хүртэл урагшлуулж байсан гэдэг. Ямартаа л яруу найрагч Ц.Чимэддорж “…Хүүхэд нь яагаа бол гэж айхаасаа Хүлгийг нь дагаж давхилдсан энэ Монгол уу…” хэмээн дуу алдсан билээ.
МӨНХБАТЫН ХАР
Уяа сойлго нь тэгширсэн
Уртын дуу шиг хар морь
Уяа сужгаа тэнийтэл эвшээв
Улсын наадамд түрүүлэн зүүдлэв
Наадмын өглөөний тэнгэрт
Зүс нь шингэж хөвөв
Нартай өдрийн наадамд
Цөс нь хөөрөлгүй тайвшрав
Зулж эргэх морьдын дундаас
Зугатааж ганцаар тасран гарав
Золбоотой хүү цангинатал гүүглэхэд
Зартай хүлэг нь сүнгэнэтэл ахиж
Газар газрын хурдан хүлгүүдийг
Ганцхан хоромд ардаа орхив оо
Таван худгийн тал нь хүлгийнхээ тоосонд дарагдахад
Таван их уулс нь суудал засаад өндийв өө
Таван их түрүүг энэ л хүлэг авахаар
Таван зуун бээрийг энэхэн хоромд туулваа
Наадамчин олон цугласан
Нартай буурал зурхайд
Хүүхдийн гийнгоо тэнгэрт хадаж
Хүлгийн төвөргөөн газарт тачигнасаар
Мөнхбатын хар ажнай
Магнайдаа тоосгүй түрүүлвэй
Талын Монгол ардыг адууны хиймороор мялааж
Ташуур хүргэлгүй цойлох аугаа хүлгэн жигүүрлэвэй
Áýñ¿ä îâîãò ׿ëòýìèéí Äàøäýëýã
Адуун сүргийнхээ хийморь сүлдэнд залбирч, арвин их буян нь дэлгэрсэн ард олон минь цог золбоотой, аз жаргалтай байх болтугай. Хурдан хүлгүүдийнхээ тухай уран бүтээл, мэдээллийг олон түмэнтэйгээ хуваалцах боломж олгосон МОРЬТОН.НЭТ-ийн хамт олонд талархсанаа илэрхийлж, сайн сайхныг хүсье.